AroundMaps Logo
Search
Add Listing

About MAMA MODA "Club"

Өөдөсхөн үртэйгээ
Өөрийгөө хөгжүүлцгээе.

Tags

Description

“МАМА МОДА КЛУБ”-ын ЗОРИЛГО ЗОРИЛТ

Эрхэм зорилго:
МаМа Мода Клуб нь хэрэглэгчдээ эрхэмлэн дээдэлж Өөдөсхөн үртэйгээ хамт өөрийгөө хөгжүүлэн эрүүл чийрэг, эрч хүчтэй, эрүүл хэрэглээтэй аж төрөх хүсэлтэй, айл гэрийн аз жаргал болсон ээжүүдийн хүрээллийг нэмэгдүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, эрүүл, зөв хэрэглээтэй, эрүүл аж төрөх мэдлэгтэй байнгын үйлчлүүлэгчдийг төлөвшүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

Бидний уриа:
Өөдөсхөн үртэйгээ
Өөрийгөө хөгжүүлье

МаМА Мода Клубын зорилго:
Нийгэмдээ сайн үйлс бүтээх, эрүүл зөв хооллолт, эрчимтэй хөдөлгөөн, чанартай хэрэглээг чухалчилдаг болсон хүмүүнлэг, ардчилсан өнөөгийн нийгмийн шаардлагад нийцсэн, хүний эрхийн мэдрэмжтэй, өөртөө итгэлтэй ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулсан шаардлагатай хэрэгцээт төрөл бүрийн сургалт явуулж, туршлага солилцуулах, тэднийг хэрэгцээт мэдээ мэдээллээр ханган, өөдөсхөн үртэйгээ цуг ирж өөрийгөө хөгжүүлэхэд туслах, таатай орчинг бүрдүүлэх, эрүүл зөв хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор анх 2014 оны 03-р сараас эхлэн "Мөнх Замбала" Корпорацын дэргэд байгуулагдан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

МаМА Мода Клубын үйл ажиллагааны зарчим:
Сайн дурын тэгш оролцоонд түшиглэсэн харилцан итгэлцэл, хүндэтгэлийг эрхэмлэсэн, ил тод, хариуцлагатай, хүчирхийллээс ангид, хүлээцтэй, аливаа улс төрийн нам хүчин болон бусад байгууллагаас хараат бус байх зарчимд үндэслэнэ.

Зорилтууд:
• Ээжүүдийг өөрсдийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
• Ээжүүдийн хоорондын харилцан мэдээлэл, санал бодлоо солилцох бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулах
• Ээжүүдийн сурч хөгжих, туршлагаа солилцон ажиллах, бүтээлч хамтын ажиллагааг дэмжих
• Ээжүүдийн зөв эрүүл аж төрөх хэрэглээ, хэрэгцээний хандлагыг өөрчлөх, сайжруулах үүднээс эрүүл хүнс, эрүүл хэрэглээ, хөдөлгөөнийг дэмжсэн үйл ажиллагаа, сургалтыг тогтмол зохион байгуулах
• Өөрсдийн олж авсан мэдлэг, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ сурталчилах, танин мэдүүлэх чиглэлээр өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд ажиллах нөхцөл бүрдүүлэх, дэмжих
• Ээжүүдийнхээ оюунлаг нөөцөд тулгуурлан нийгэмд тустай сайн дурын үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх, энэхүү үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих
• Ээжүүдийгээ соёл урлаг, спортын нэгдсэн арга хэмжээнд хамруулах замаар тэдний дунд элэгсэг дотно, нөхөрсөг харилцааг төлөвшүүлэх, илүү ойр дотно танилцаж, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх
• Гадаад, дотоодын, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх
• Клубын хэтийн төлөвлөгөөг цаг тухайд нь боловсруулж “Мөнх Замбала” ХХК-ийн хөгжил, нийгэмд өрсөлдөх чадавхийг нь бэхжүүлэх,зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлийг баримталж байна.

Map

Add Reviews & Rate item

Your rating for this listing :

Help Us to Improve :